ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Өнөөдөр 2022.04.20. Энэ жилийн 110 дахь өдөр ба он дуустал 255 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 05 цаг 54  минутад мандлаа, 19 цаг 48  минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө хэм 03 дулаан, шөнөдөө 08  хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Амьдралын утга учрыг эрэлхийлэх өдөр, Олон улсын хятад хэлний өдөр тохиож байгаа бол Бразилд Рио де Жанейрогийн багт наадам, АНУ-д Ихрүүдийн баяр, ОХУ-д Доноруудын өдөр, Пакистан Нарийн бичгийн даргыг өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Японы 110 дахь эзэн хаан Го Комё, Адолф Гитлер, олимпын хоёр удаагийн аварга хоккейчин Александр Мальцев, Японы олимпын мөнгөн медальт тэшүүрчин Кейиричиро Нагашима, Стэнли цомын эзэн Брент Сибрук, мотоциклын дэлхийн аварга Фабио Куартараро нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1770 оны энэ өдөр Жеймс Кук Австралийн Шинэ Өмнөд Уэлсийг нээжээ.

1841 онд Эдгар Алан Погийн “Морг гудамжин дахь аллага” уран зохиолын түүхэнд хэвлэгдсэн анхны детектив зохиол болов.

1902 онд гэр бүлийн хос Мариа, Пьер Кюри нар цэвэр ради гарган авчээ.

1940 оны энэ өдөр АНУ-д анхны цахилгаан микроскопыг танилцуулав.

1972 оны энэ өдөр сансрын “Аполлон-16” хөлөг сансарт буужээ.
1992 онд Фредди Меркьюригийн гэгээн дурсгалд зориулсан концерт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болов.

1993 оны энэ өдөр хөвгүүдийн “Backstreet Boys” хамтлаг үүсгэн байгуулагджээ.

2001 онд Хятад улс ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагыг сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хасжээ.

2001 оны энэ өдөр Их Британийн поп хөгжмийн түүхэнд анхны тэрбумтан /Пол Маккартни/ төрөв.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх эсвэл засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top