
Өнөөдөр 2022.04.19. Энэ жилийн 109 дахь өдөр ба он дуустал 256 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 05 цаг 56 минутад мандлаа, 19 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө хэм 17 дулаан, шөнөдөө 02 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Унадаг дугуйн өдөр, Яргуйн баяр тохиож байгаа бол Бразил Индианчуудын баяр, Венесуэл Эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн эхэлсэн өдөр, Сьерра Леоне Улс тунхагласан өдөр, Эсватини /Свазилэнд/ III Мсвати хааны төрсөн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр микро палеонтологийг үндэслэгч Христиан Готфрид Эренберг, Аль Капонег шоронд 11 жил суулгасан тусгай агент Элиот Несс, плутонийг нээсэн цөмийн химич Гленн Теодор Сиборг, Францын загвар зохион бүтээгч Палома Пикассо, ОХУ-ын жүжигчин Сергей Баталов, Холливудын жүжигчин, найруулагч Кейт Хадсон, Оросын теннисчин Мария Шарапова нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
1775 оны энэ өдөр Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайн эхэлжээ.
1783 оны энэ өдөр Оросын II Екатерина хатан хаан Крым, Кубань мужийг Орост нэгтгэх тунхаг бичигт гарын үсэг зурав.
1850 онд Англи, АНУ Панамын сувгийг хамтран барих тухай гэрээ байгуулжээ.
1897 онд Бостоны марафон гүйлт анх удаа зохион байгуулагдав.
1928 онд Оксфордын англи хэлний толь бичгийн анхны хэвлэл гарчээ.
1984 оны энэ өдөр Австралийн албан ёсны сүлд дууг баталжээ.
1995 онд Оклахома хотод алан хядах ажиллагаа болсны улмаас 168 хүн амиа алдав.
2000 онд Румын улсад Европт хамгийн томд тооцогдох алтны ордыг нээжээ.
2005 оны энэ өдөр Ватиканд 265 дахь Ромын Пап ламыг /XVI Бенедикт /сонгов.
2011 оны энэ өдөр Фидель Кастро Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаа өгөв. Тэрээр 1961 оноос хойш энэ албыг хашиж байв.
2021 оны энэ өдөр “Ingenuity” нисдэг тэрэг Ангараг гараг дээр нислэг үйлдсэн анхны нисдэг аппарат болов.
Өнөөдөр үс шинээр үргээлгэх эсвэл засуулбал эд малын гарлагатай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )