Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хуралдаан боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан  гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар ахалж оролцов.

Хуралдааны үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, дээд, өндөр түвшинд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхөд тээвэр, логистикийн нөхцлийг сайжруулах нь нэн чухал болохыг тэмдэглэж, энэ сараас эхлүүлсэн шууд нислэг хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бизнесийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав. Киргиз Улс жимс, жимсгэнэ, нарийн ногоо, оёмол бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд цаашид мал аж ахуй, газар тариалан, мод үржүүлгийн чиглэлд бодит хамтын ажиллагааг өрнүүлэхээр болов. Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Улаанбаатар, Бишкек хотуудын хооронд ах дүүсийн харилцаа тогтоох тохиролцоог ойрын үед байгуулахаар ярилцав.

Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн явцын талаар мэдээлэл солилцож, хуралдааны дүнгийн тухай протоколд Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар гарын үсэг зурав. Энэ удаагийн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.72.62) 2022 оны 03 сарын 30

pakistani mongol udam ali hedin kirgis tuba esreg dain higel.chi buuj ogdo geree higee yu. hong kng ene aluurchin abgai yu higel geree hidin bolo.

0  |  0
zochin(192.82.72.62) 2022 оны 03 сарын 30

pakistani mongol undesten bid krigis ger ehihin esreg baidaginma.ingel buhel mongol humuus kirgiz ger ehiihgui. bid pakistan afganstan iran kirgis esreg dain hijiga shuu.

0  |  0
medee tv(192.82.72.62) 2022 оны 03 сарын 30

bid pakistan krigi esreg baildajigan shuu

0  |  0
Top