Соёлын яам: “Байгууллагын эцэг эхийн зөвлөл” шинэчлэн байгуулагдлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 03 тоот тогтоолоор "Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах" зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад даалгасан байдаг. Тогтоолын хэрэгжилтийг хангах, соёлын салбарын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжүүлэх, эцэг эхийн зөвлөлийг чиглүүлж ажиллах зорилгоор “Соёлын яамны эцэг эхийн зөвлөл”-ийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэж, олонхын саналаар залуу, дунд, ахмад үеийн төлөөллөөс бүрдсэн 9-н гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

Хамт оны хурлаар соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт,  хүүхэд,  гэр бүл рүү чиглэсэн яамны бодлого төлөвлөлтийг танилцуулж, Төрийн нарийн бичгийн даргаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлүүдийг нийт албан хаагчдадаа үүрэг болгохын зэрэгцээ яамны эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Мөн Соёлын салбарын хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах, Хүүхэд хамгааллын үндэсний чуулган зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийн бэлтгэл хангах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон, чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top