Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр (2022.03.28) "Шангри-Ла" зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр явагдаж байна. Уг чуулганд Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган оролцож байгаа ба дараах асуудлаар тэр байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Тамирчны нөхөн сэргээх сувиллыг Үр шилжүүлэн суулгах "Өөжин мед" эмнэлэг болгосон гэх ойлголт байдаг. Анх үүсгэн байгуулсан зориулалтын дагуу үргэлжлүүлж болоогүй юу?
-Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй гэлтгүй үргүйдлийн асуудалтай хүмүүс маш олон байдаг. 2015 онд манай эмнэлэг үүд хаалгаа нээж, Монгол Улсад 1000 хүүхэд ээж, аавдаа ирсэн. Энэ бол миний хувийн бизнес. Дэлхийд тэргүүлэх технологиор манай "Өөжин мед" эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлэг 2015 онд нээгдэж, 2017 онд Сувилахуйн сургуулийн байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Түрээсийн хугацаа дууссан тул зээл авч, тухайн үед Тамирчны нөхөн сэргээх сувиллыг зарна гэсэн зарын дагуу судлуулсан. Тухайн үед би Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон байсан болохоор хүмүүс энэ тухайд хардаж сэрддэг.
Энэ сувилал бол Олимпийн хороонд хамааралгүй, н.Наранцэцэг гэдэг хувь хүний нэр дээр шилжсэн байсныг япончуудад танилцуулаад, сувиллын байрыг худалдаж авч байсан.

Сэтгэгдэл ( 3 )
Ulsiin obektiig yaaj chi hudaldaj avsan bhuu huuli bn uu mgld
Chi bol segeesh hereglej medal awsan baas shdee
tegeed pizda mine chi mungu awaa bizdee. hulsiig n tuluu bizde lalaraa