БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Баянгол дүүргийн ИТХ-ын өнөөдрийн /2022.03.25/ хуралдаанаар тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд ИТХ-ын 40 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцжээ. Ингээд нийт 29 төлөөлөгч буюу 72.5 хувь нь Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулахыг дэмжсэн байна. Харин 11 төлөөлөгч буюу 27,5 хувь нь дэмжээгүй байна. 

Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top