Б.Дэмбэрэл: Хандалт авахын тулд 2000 шил архи асгана гэж жиргэсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

МЗХ-ны удирдлагууд "Архинаас татгалзах" хөдөлгөөн өрнүүлээд буй. Энэ аяныг эхлүүлэхдээ хоёр шил архи асгаж, акц хийсэн. Үүний дараа МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зөвлөх Б.Дэмбэрэл өнөөдөр буюу "Монгол цэргийн өдөр" Сүхбаатарын талбайд 2000 ширхэг асгана гэж өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн билээ. Гэвч сошиалд орчинд идэвхтэй байдаг иргэдийн архины тухай бодлыг судлахын тулд энэхүү жиргээгээ бичсэн талаар Д.Болд тайлбарлалаа. 

Б.Дэмбэрэл "Бид ямар нэгэн ажил хийхдээ судалгаанд үндэслэдэг. "Архидалтгүй Монгол" аяны хүрээнд 9 дүүрэг, 21 аймагт судалгаа хийж байна. Орчин үед судалгааны арга маш өвөрмөц болсон байна. 2000 шил архи асгана гэх жиргээг би хийсэн. Миний жиргээ хэд хэдэн агуулгатай. Тодруулбал, судалгаанд зориулсан. Сошиалд орчинд идэвхтэй байдаг иргэдийн архины тухай бодол, архидалтын эсрэг ямар байгаа вэ гэдгийг харахыг хүссэн. Одоо МЗХ-ноос ажлын хэсэг гараад жиргээний хандалт, сөрөг коммент, заавар зөвлөгөө зэрэгт судалгаа хийж байна. Хандалт авахын тулд, судалгаа хийхийн тулд жиргэсэн" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Er hun(202.126.89.245) 2025 оны 03 сарын 13

8nd asgahgui kk

2  |  0
Top