ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Өнөөдөр 2022.03.11. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 07 цаг 14 минутад мандлаа, 18 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Литвад Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр бол Замбид Залуусын, Тувалуд Нөхөрлөлийн, ОХУ-д Мансууруулах бодисын хяналтын байгууллагуудын ажилтны, Тажикистанд Хэвлэлийн өдөр.

Энэ өдөр Испанийн алдарт хөлбөмбөгч Пири буюу Хосе Мартинес Санчес, Францын жүжигчин Доминик Санда, Америкийн дуучин, Грэммигийн 10 удаагийн шагналт Бобби Макферрин, Германы рок дуучин Нина Хаген, Америкийн жүжигчин Жонни Ноксвилл, Зааны ясан эрэг улсын хөлбөмбөгч Дидье Дрогба, Японы дуучин, жүжигчин Марико Синода, Япон, Хятадын дуучин Лин Лин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр тажик хэл дээрх анхны сонин “Ариун Бухара” гарчээ.

1921 оны энэ өдөр Их Британийн хаан V Жоржийн эхнэр Мария Оксфордын их сургуулийн хүндэт доктор болсон анхны эмэгтэй болжээ.

1970 оны энэ өдөр Пабло Пикассо 800 бүтээлээ Барселоны музейд бэлэглэжээ.

1988 оны энэ өдөр Английн банк цаасан фунтийг металл фунтээр солив.

Энэ өдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top