ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Өнөөдөр 2022.03.10. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 07 цаг 16 минутад мандлаа, 18 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Болгарт Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Түвдэд Тусгаар тогтнолын төлөөх бослогын өдөр, Азербайжанд Театрын, Лаост Багш нарын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис, жүжигчин Шэрон Стоун, Оливия Уайлд, Шведийн дуучин Нене Черри, Чехийн супер модель Ева Герцигова, Камеруны хөлбөмбөгч Самуэль Это’о, Францын хөлбөмбөгч Лассана Диарра, Хорватын хөлбөмбөгч Иван Ракитич, жүжигчин Эмили Осмент зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1994 оны гуравдугаар сарын 7-12-нд Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Тэд хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1905 оны энэ өдөр Лондонд «Челси» хөлбөмбөгийн клуб үүсгэн байгуулагджээ.

1910 оны энэ өдөр Хятадад боолчлолыг хориглов.

1924 оны энэ өдөр ЗСБНХУ болон Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1960 оны энэ өдөр Их Британид анх удаагаа үндэсний хит парад цомгууд гарсан байна.

Энэ өдөр үс засуулвал нас уртасна.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top