ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 08

Өнөөдөр 2022.03.08. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 07 цаг 20 минутад мандлаа, 18 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Сирид өнөөдөр хувьсгалын өдөр.

Энэ өдөр Нидерландын дуучин Аннеке ван Гирсберген, Оросын мэргэжлийн боксчин, олимпын мөнгөн медальт Султан Ибрагимов, телевизийн хөтлөгч Настя Ивлеева, Америкийн жүжигчин бага Фредди Принц, Украины дуучин Макс Барских зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр БНХАУ болон БНМАУ соёлын хамтын ажиллагааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, хоёр улсын соёлын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийжээ. Хоёр улс соёлын хамтын ажиллагаа нь хоёр улсын ах дүүгийн найрамдалт харилцаа болон энх тайвны үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

1963 оны энэ өдөр БНХАУ-ын тэргүүн Лю Шаоци БНХАУ-ын болон БНМАУ-ын хилийн гэрээг батлав.

1989 оны энэ өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн Ж.Батмөнх Энэтхэг улсад айлчлах үеэрээ БНМАУ нь БНХАУ-ын цэргийн тоог 130 мянгаар хорогдуулах шийдвэрийг дэмжсэнээр хоёр улсын харилцаа илүү сайжирч, хэтийн төлөв нь тодорхой болно гэдгээ хэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1950 оны энэ өдөр ЗСБНХУ атомын бөмбөгтэйгөө зарлажээ.

1952 оны энэ өдөр Пенсильванийн эмнэлгийн эмч нар анх удаагаа “хиймэл зүрх” аппаратыг хэрэглэжээ. Уг аппарат нь 80 минутын турш 41 настай Питер Дьюрингийн амь насыг хамгаалжээ. Есөн эмч, таван сувилагч, хоёр техникийн бүрэлдэхүүнтэй баг түүний зүрхийг зогсоон хагалгаа хийсэн байна.

1965 оны энэ өдөр Вьетнамын дайнаар Өмнөд Вьетнамд АНУ-ын анхны хуурай замын цэргүүд очжээ.

1965 оны энэ өдөр мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг амралтын өдөр болгосон байна.

2014 оны энэ өдөр “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200ER” онгоц сураггүй алга болсон билээ.

Энэ өдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top