ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Өнөөдөр 2022.03.07. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 07 цаг 22 минутад мандлаа, 18 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Эмми, Алтан бөмбөрцөгийн шагналт Брайан Ли Крэнстон, жүжигчин Лора Препон, Эттьенн Парк, Казахстаны цаначин, олимпын аварга Владимир Смирнов, Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Рэйчел Вайс, кино найруулагч, жүжигчин Мэттью Вон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр шинээр байгуулагдаж буй сумдыг аймаг, хошуудын адилаар тухайн оршин сууж буй нутаг дэвсгэрийн уул, ус, гол мөрний нэрээр нэрлэж байх тухай Засгийн газрын шийдвэр гарчээ.

Мөн энэ өдөр Халхын хаад ноёд урьдын хэргэм зэргээ сайн дураараа устгаж, “Төрийн хар хүн” болж эхлэв. Хамгийн түрүүнд Сэцэн хан Наваанцэрэн, Ерөнхий сайд Цэрэндорж нар хэргэмээсээ татгалзжээ.

1939 оны энэ өдөр БНМАУ-ын 22 дугаар Бага хурал хуралдаж, Х.Чойбалсанг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдаар томилжээ.

1960 оны энэ өдөр БНМАУ-ын ГХЯ-ны сайд Гомбожав тэргүүтэй гадаад худалдааны төлөөлөгчид Наньжин, Шанхай, Ханжоу зэрэг хотуудаар айлчлаад эх орондоо буцав.

1990 оны энэ өдөр Монголын ардчилсан хүчнийхэн улс төрийн шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөнд 10 хүн оролцож, гурван өдөр, хоёр шөнө үргэлжилжээ.Энэ завсарт МАХН ба шинэ хүчнийхний хооронд хэлэлцээр явагдаж, зөвшилцөлд хүрч, “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал” гаргав. Ингэснээр гуравдугаар сарын 8-нд улс төрийн өлсгөлөн зогсжээ.

2014 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргажээ.

Энэ өдөр үс засуулвал эд мал арвижна.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top