Өнөөдөр 2022.03.02. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 07 цаг 32 минутад мандлаа, 18 цаг 37 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -17 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Этиопт Ялалтын ѳдѳр бол Мьянмарт Тариачдын ѳдѳр юм.
Энэ өдөр ЗХУ-ын анхны Ерѳнхийлѳгч Михаил Сергеевич Горбачёв, Аргентины хѳлбѳмбѳгч, дасгалжуулагч Маурисио Почеттино, Америкийн жүжигчин Брайс Даллас Ховард, Данийн жүжигчин, "Хаадын тоглоом" киноны од Йохан Филип Асбек зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1962 оны энэ өдөр БНХАУ болон БНМАУ Улаанбаатар хотноо "БНХАУ болон БНМАУ-ын худалдааны гэрээ"-ний баримт бичигт гарын үсэг зурав.
1984 оны энэ өдөр БНМАУ-ын ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Ли Жүчинд БНМАУ-ын Засгийн газартай холбоотой ЗХУ, БНХАУ-ын харилцааны тухай мэдэгдлийг өргөн барьжээ. Мэдэгдэлд ЗХУ-аас БНМАУ-д байрлаж байгаа цэргийн анги нэгтгэлийн талаар тайлбар хийсэн байна.
1987 оны энэ өдөр БНХАУ, БНАСАУ, БНМАУ, ЗХУ-ын хооронд 1987 оны экспорт, импорт болон шууд төмөр замын хурлын протоколд Пеньян хотноо гарын үсэг зурав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1925 оны энэ ѳдѳр Японд эрэгтэйчүүд сонгуульд саналаа ѳгѳх эрхтэй болжээ.
1930 оны энэ ѳдѳр "Үнэн" сонинд Иосиф Сталины нийтлэлийг нийтэлжээ.
1933 оны энэ ѳдѳр Нью-Йоркт "Кинг Конг" киноны нээлт болов.
1943 оны энэ ѳдѳр Номхон далайн баруун ѳмнѳд хэсэгт АНУ, Японы хооронд тэнгисийн тулалдаан эхэлжээ.
Энэ өдөр үс засуулвал эрлэг лугаа учирна.
Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )