ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Өнөөдөр 2022.03.01. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 07 цаг 34 минутад мандлаа, 18 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -4 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр. Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр. Босни ба Герцеговинд Тусгаар тогтнолын өдөр бол Панамд Үндсэн хуулийн өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Зак Снайдер, Испанийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Хавьер Бардем, Америкийн жүжигчин Фелесиа, Женсен Эклс, дуучин Кеша, Кенийн жүжигчин, Оскарын шагналт Лупита Нионго, Канадын дуучин Жастин Бибер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Хиагтад МАХН-ын зөвлөлгөөн болжээ. Дараа нь 1925 онд энэ зөвлөлгөөнийг МАХН-ын анхдугаар Их хурал гэж нэрийдэхээр шийдэв.

2012 оны энэ өдөр Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлжээ. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цаг аж.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1961 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Энх тайвны корпусыг үүсгэн байгуулснаа зарлав.

1969 оны энэ өдөр The Doors хамтлагийн Майами дахь тоглолтын үеэр хамтлагийн ахлагч Жим Моррисон зүй зохисгүй үйлдэл гаргаж, баривчлагдаж байжээ.

1995 оны энэ өдөр Арменид төрийн өмчийг хувьчилж эхэлсэн байна.

Мөн Казахстанд Ард түмний Ассамблейг байгуулжээ.

2008 оны энэ өдөр Ереванд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болжээ.

Эл өдөр үс засуулвал сүлд тэнэж одно.                      

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top