ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Өнөөдөр 2022.02.28. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 07 цаг 35 минутад мандлаа, 18 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -20 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Английн жүжигчин Аманда Аббингтон, Америкийн жүжигчин Эли Лартер, Мишель Хорн, Мэдисен Бити, Австрийн цаначин, олимпын хоёр удаагийн аварга Бенжамин Райх, Оросын жүжигчин Гарик Харламов, топ модель Наталья Водянова, Чехийн топ модель Каролина Куркова, Словенийн сагсан бөмбөгч Лука Дончич зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр Ханой-Бээжин-Москва-Берлин чиглэлийн төмөр зам нээгджээ.

1956 оны энэ өдөр АНУ-д компьютерын сүлжээний кабелийг патентжуулжээ.

1991 оны энэ өдөр Персийн булангийн дайн дуусав.

1998 оны энэ өдөр Косовагийн дайн эхэлжээ.

Энэ өдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top