ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Өнөөдөр 2022.02.24. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 07 цаг 43 минутад мандлаа, 18 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -4 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Инженерийн өдөр, Мексикт төрийн далбааны баяр, Эстонид Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мейведэр, Нобелийн шагналт Австралийн физикч Брайн Шмидт, WhatsApp-ийг бүтээгч америк программчин Ян Кум, Оросын уран гулгалтын алдарт дасгалжуулагч Этери Тутберизе, Хонконгийн жүжигчин Адам Чэн зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1972 оны энэ өдөр БНМАУ-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2014 оны энэ өдөр Монголын морин спорт, уяачдын холбоо олон улсын морин уралдааны холбоонд элсжээ.

2015 оны энэ өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас I амаржих газрыг “Өргөө”, II төрөх эмнэлгийг “Хүрээ”, III амаржих газрыг “Амгалан” амаржих газар хэмээн, нэршлийг өөрчлөв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1303 оны энэ өдөр Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн эхэлжээ.

1739 оны энэ өдөр Ираны хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний цэргийг Карналын тулаанд буулган авав.

1910 оны энэ өдөр Шведэд хөлбөмбөгийн “Мальмё” баг байгуулагдав.

1942 оны энэ өдөр “Америкийн дуу хоолой” радио анхны нэвтрүүлгээ цацжээ.

1946 оны энэ өдөр Хурандаа Хуан Перон Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1989 оны энэ өдөр исламын эсрэг зохиолыг бичсэн Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллароор үнэлжээ.

2008 оны энэ өдөр Кубын тэргүүн Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав.

Энэ өдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top