ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Өнөөдөр 2022.02.23. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 07 цаг 45 минутад мандлаа, 18 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -19 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Беларус, Киргиз, ОХУ, Тажикистанд Цэргийн баяр буюу Эх орноо хамгаалагчдын өдөр. Харин Брунейд Үндэсний баяр, Японд Эзэн хааны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Японы Эзэн хаан Нарүхито, Украины гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенко, Английн хөлбөмбөгч Гарет Барри, Америкийн жүжигчин Дакота Феннинг, Америкийн сагсан бөмбөгч Эндрью Уиггинс зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2014 оны энэ өдөр “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын наадам болов. БНХАУ, БНСУ, ОХУ-ын 30 гаруй төгөлдөр хуурч оролцсон уралдааныг Азид анх удаа зохион байгуулжээ.

2015 оны энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимүрагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1854 оны энэ өдөр голландчууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.

1861 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольны амь насанд халдахыг завдав.

1903 оны энэ өдөр Куба улс Гуантанамог АНУ-д хугацаагүй хөлслүүлэх шийдвэр гаргажээ.

1941 оны энэ өдөр доктор Гленн Т.Сийборг плутоныг гарган авав.

1945 оны энэ өдөр Филиппиний Манила хотыг Японы түрэмгийллээс чөлөөлсөн байна.

2012 оны энэ өдөр Ирак даяар цуврал дэлбэрэлт болж, 83 хүн амиа алдаж, 250 хүн шархаджээ.

2017 оны энэ өдөр Сирийн арми Туркийн дэмжлэгтэйгээр Аль-Баб хотыг “Исламын улс” бүлэглэлээс чөлөөлжээ.

Энэ өдөр үс засуулвал идээ ундаа элбэг олдоно.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top