Ирэх сард нөөцийн махны худалдаа зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Нийслэлийн хүн амын хаврын махны хэрэгцээнд зориулж ирэх гуравдугаар сард нөөцийн мах худалдаалах ажлыг зохион байгуулна. 

Энэхүү худалдаанд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж. Мах бэлтгэлийн ажил одоогоор 90 гаруй хувьтай буюу 12 мянган тонн мах бэлтгэжээ. Ингэхдээ малын өвчин гараагүй бүс нутгаас авах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top