Өнөөдөр 2021.12.21. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Филиппинд зэвсэгт хүчний өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин Самуэл Жексон, Рэй Романо, Оросын улстөрч, “Роскосмос” төрийн корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Канадын жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кифер Сазерленд, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1913 оны энэ өдөр «New York World» сонин анх удаагаа үгийн сүлжээ хэвлэсэн билээ. Үгийн сүлжээг Артур Уинн зохиожээ.
1928 оны энэ өдөр Бразилд Тупансиретан хот үүсгэн байгуулагдав.
1937 оны энэ өдөр Уолт Диснейн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Цасан гуа ба долоон одой” нээлтээ хийжээ.
1957 оны энэ өдөр Гондурас үндсэн хуулиа батлав.
1963 оны энэ өдөр Францын олон нийтийн телевизийн гол суваг болох “France 2” үүсгэн байгуулагджээ.
1988 оны энэ өдөр “Ан-225 Мрия” онгоцны анхны нислэг болжээ.
Энэ өдөр үс засуулвал өнгө зүс доройтно.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )