Өнөөдөр 2021.12.20. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -16 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хүний эв нэгдлийн өдөр. Макаод Хятадын засаг захиргааны тусгай бүс болсон өдөр бол ОХУ-д өнөөдөр Аюулгүй байдлын ажилтны өдөр юм.
Энэ өдөр Испанийн хаан Хуан Карлосын ууган охин Елена, Францын жүжигчин Элен Ролле, Оросын зохиолч, сэтгүүлч Дмитрий Быков, Америкийн кино найруулагч Тодд Филлипс, Оросын хоккейчин Андрей Марков, Английн хөлбөмбөгч Эшли Коул, Америкийн жүжигчин Жона Хилл зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1883 оны энэ өдөр Ниагарад АНУ, Канадыг холбосон анхны гүүр нээгджээ.
1924 оны энэ өдөр эх орноосоо урвасан гэж таван жилийн ял сонссон Адольф Гитлерийг Ландсбергийн шоронгоос сулласан байна.
1974 оны энэ өдөр Этиоп социалист улс болохоо зарлав.
1999 оны энэ өдөр Португал улс Макао арлыг Хятадад өгчээ.
2007 оны энэ өдөр II Элизабет Нэгдсэн вант улсын хамгийн өндөр настай хатан хаан болов.
Энэ өдөр үс засуулвал өвчин ирнэ.
Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )