ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Өнөөдөр 2021.12.17. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -26 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Биеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Курдистанд Төрийн далбааны өдөр, Бутанд Үндэсний баярын өдөр, АНУ-д Пан Америкийн нисэхийн өдөр, Беларуст Беларусын киноны өдөр.

Энэ өдөр Ромын 266 дахь пап лам Франциск, Английн зохиолч Жаклин Уилсон, Их Британийн дуучин Пол Рожерс, Америкийн жүжигчин Сара Полсон, Милла Йовович, Оросын фото модель, дуучин, жүжигчин Оксана Фёдорова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр Бүх холбоот улсын хүн амын анхны тооллого болжээ.

1941 оны энэ өдөр Сирт буланд анхны тулаан болов.

1989 оны энэ өдөр АНУ-ын “FOX” сувгаар анхны хүүхэлдэйн цуврал болох “Симпсоныхон” гарчээ.

1998 оны энэ өдөр АНУ болон Их Британи Иракийн эсрэг “Цөлийн үнэг” цэргийн ажиллагааг эхлэв.

Энэ өдөр үс засуулвал эд мал арвидна.

Эл өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top