ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Өнөөдөр 2021.12.16. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -25 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр. Бахрейнд өнөөдөр Үндэсний баяр, Бангладешт Ялалтын баяр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр, Нидерландад Эзэн хааны өдөр, Украинд шүүхийн ажилтны өдөр.

Энэ өдөр Германы хөлбөмбөгч Матс Хуммельс, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Оросын утга зохиол судлаач Николай Богомолов, телевизийн хөтлөгч Юрий Николаев, Шведийн ABBA хамтлагийн дуучин Бенни Андерссон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1237 оны энэ өдөр Бат хааны цэрэг Оросын Рязань хотыг бүсэлжээ.

1431 оны энэ өдөр Английн хаан VI Генрих Францын Эзэн хааны суудалд заларчээ.

1899 оны энэ өдөр Италийн хөлбөмбөгийн “Милан” баг байгуулагджээ.

1920 оны энэ өдөр Хятадын Ганьсуд болсон газар хөдлөлтөөр 200 мянган хүн амиа алдав.

1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн өндөрлөжээ.

1986 оны энэ өдөр Казахстанд Коммунист намын эсрэг залуучуудын жагсаал болжээ.

1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.

1999 оны энэ өдөр дуучин Селин Дион 100 сая цомог зарсан амжилтаар Квебек хотоос шагнал хүртсэн байна.

Энэ өдөр үс засуулвал жаргал ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top