Өнөөдөр 2021.12.15. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт цастай. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын цайны өдөр. ОХУ-д өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр бол Украинд Шүүхийн ажилтнуудын өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Дон Жонсон, Испанийн мото уралдаанч Сете Жибернау, Оросын жүжигчин, найруулагч Юрий Колокольников зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1930 оны энэ өдөр Испанид төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтжээ.
1952 оны энэ өдөр Хятад улс Энэтхэгийн БНАСАУ-д гал зогсоох төлөвлөгөөг эсэргүүцсэн байна.
1965 оны энэ өдөр Америкийн “Жемини-7” болон “Жемини-6А” сансрын хөлгүүд анх удаагаа багаар нислэг үйлдэж, сансарт анх удаагаа дөрвөн нисэгч зэрэг нисжээ. Тэд бол Фрэнк Борман, Жеймс Ловелл, Уолтер Ширра, Томас Стаффорд нар байлаа.
1976 оны энэ өдөр Самоа улс НҮБ-д элсжээ.
1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн билээ.
Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.
Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх,
гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )