ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Өнөөдөр 2021.12.14. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -19 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Алабамад Алабамагийн өдөр бол Бангладешт Аллагад өртсөн сэхээтнүүдийг дурсах өдөр, Украинд Чернобылийн атомын цахилгаан станцын осолд өртөгсдөд хүндэтгэл үзүүлэх өдөр юм.

Энэ өдөр Польшийн дуучин Анна Мария Йопек, Их Британийн дуучин, жүжигчин Бет Ортон, Америкийн жүжигчин Тиа Техада, Микаэла Уоткинс, Кейди Стрикленд, Тэмми Бланчард, Ванесса Хадженс, Английн хөлбөмбөгч Майкл Оуэн зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 оны энэ өдөр Өмнөд туйлд Руал Амундсены экспедиц анх очжээ.

1913 оны энэ өдөр Крит арлыг Грек албан ёсоор өөртөө нэгтгэжээ.

1939 оны энэ өдөр ЗСБНХУ өвлийн дайны улмаас Үндэстнүүдийн лигээс хасагджээ.

1955 оны энэ өдөр Австри, Албани, Болгар, Унгар, Иордан, Ирланд, Испани, Итали, Камбож, Лаос, Ливи, Балба, Португал, Румын болон Финланд улс НҮБ-д элсэв.

1995 оны энэ өдөр Боснийн дайн дуусжээ.

2004 оны энэ өдөр дэлхийн хамгийн өндөр гүүр болох Виадук Мийо нээгджээ.

Энэ өдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top