Өнөөдөр 2021.12.13. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -21хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр ОХУ-д Баавгайн өдөр, АНУ-д Халуун какао цайны баяр, Хийл хөгжмийн өдөр, Бразилд Далайчдын өдөр, Мальтад Тусгаар тогтнолын баяр, Польшид Дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр юм.
Энэ өдөр АНУ-ын дуучин Тейлор Свифт, ОХУ-ын хоккейчин Сергей Фёдоров, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жейми Фокс, жүжигчин Стив Бушеми, Испанийн хөлбөмбөгч Санти Касорла, Японы жүжигчин Танака Котаро зэрэг алдартан мэндэлжээ .
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1642 оны энэ өдөр Голландын далайчин Абель Тасман Шинэ Зеландыг нээжээ.
1864 оны энэ өдөр Парагвай Бразилд дайн зарлав.
1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Нанжин хотыг эзэлж, 150 мянган хүнийг хөнөөжээ.
1981 оны энэ өдөр Польшид дайны байдал зарласан байна.
1996 оны энэ өдөр Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.
2003 оны энэ өдөр Иракийн Тикрит хотод Саддам Хуссейн баривчлагдсан байна.
Энэ өдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.
Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил
санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )