ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Өнөөдөр 2021.08.08. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 38 минутад мандлаа, 20 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Муур хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Иракт өнөөдөр Гал зогсоох өдөр бол Зимбабвед Батлан ​​хамгаалах хүчний, Бутанд Тусгаар тогтнолын, БНХАУ-д аавуудын өдөр.

Энэ өдөр Америкийн кино жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Дастин Хоффман, кино найруулагч, жүжигчин Мартин Брест, Норвегийн зохиолч Йостейн Гордер, Швейцарын теннисч Рожер Федерер, Канадын дуучин Шон Мендес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1927: Францад нохойн тахлын эсрэг вакцин гаргаж байжээ.

1932: ЗСБНХУ-д эмэгтэйчүүдийг уурхайд ажиллахыг зөвшөөрөв.

1941: И.В.Сталин Зөвлөлтийн армийн ерөнхий командлагч болжээ.

Мөн Зөвлөлтийн таван «Ил-4» бөмбөгдөгч онгоц Берлин рүү анхны дайралтаа хийв.

1949: Страсбургт Европын Зөвлөлийн анхны хурал болжээ.

1960: Лаост төрийн эргэлт болов.

1966: Хятадад соёлын хувьсгал эхэлжээ.

2008: Бээжинд олимпын XXIX наадам нээлтээ хийж байлаа.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top