Өнөөдөр 2021.08.06. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 05 цаг 35 минутад мандлаа, 20 цаг 21 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Болив, Ямайкад Тусгаар тогтнолын өдөр бол ОХУ-д Төмөр замын өдөр.
Энэ өдөр Нидерландын хөлбөмбөгч Робин ван Перси, Хятадын уран гулгагч, дэлхийн аварга Хань Цун, Америкийн жүжигчин Кэтрин Хикс, Малайзын жүжигчин Мишель Йео, Америкийн сагсан бөмбөгч, олимпын хоёр удаагийн аварга Дэвид Морис Робинсон, Их Британийн дуучин Жери Холлиуэлл, Австралийн жүжигчин Мелисса Жорж зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
2014: Улаанбаатар хотод Беларусын Элчин сайдын яам нээгджээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1958: АНУ Жонстон аралд агаар мандлын цөмийн туршилт хийв.
1961: Зөвлөлтийн иргэн, сансрын нисэгч, хошууч Герман Титовын туршсан “Восток-2” сансрын хөлөг хөөрчээ.
1962: Ямайка 300 жилийн турш Их Британийн колони байсны эцэст тусгаар тогтнов.
1965: Англид “The Beatles”-ийн тав дахь цомог «Help!» гарчээ.
1970: Франц улс Муруроа аралд цөмийн туршилт хийв.
2008: Мавританид төрийн эргэлт болжээ.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл
хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )