ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Өнөөдөр 2021.06.29. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Нидерландад Ахмад дайчдын өдөр бол Эквадорт Инженерүүдийн өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Гэри Бьюзи, дуучин, жүжигчин Мария Кончита Алонсо, дуучин Николь Шерзингер, зохиолч Брайан Герберт, Австралийн дуучин, жүжигчин Колин Хэй, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Канадын хоккейч, олимпын аварга Теорен Флёри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1947: Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл Монголын хилд халдаж, хилчидтэй байлджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958: Бразил анх удаагаа дэлхийн хөл бөмбөгийн аварга болжээ.

1964: Зурагтын алсын удирдлагыг зохион бүтээжээ.

1976: Сейшелийн арлууд тусгаар улс болов.

2001: Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

2007: АНУ-д анхны “iPhone” худалдаанд гарав.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top