Өнөөдөр 2021.06.28. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 20 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Украинд Үндсэн хуулийн өдөр бол Польшид 1956 оны Познаны хэргийг дурсах өдөр, Казахстанд Холбоо, мэдээллийн салбарын ажилчдын өдөр.
Энэ өдөр Америкийн бизнесмен, инженер, SpaceX, Тесла моторс компанийн CEO, хөрөнгө оруулагч Илон Маск, Оскарын шагналт жүжигчин Кэти Бейтс, Францын хөл бөмбөгч Фабьен Бартез, Германы физикч, Нобелийн шагналт Клаус фон Клитцинг, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Со Жү Хён зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1904: Норвегийн “Норж” хөлөг онгоц живж, 635 хүн амиа алдсан нь XX зууны хамгийн том ослын нэгд тооцогддог.
1911: Египетийн Нахлад 10 кг солир унажээ. Энэ солир Ангараг гарагт ус байгааг баталсан юм.
1914: Сараевод Австрийн хаан ширээ залгамжлагч Франц Фердинандын амь насанд халджээ. Энэ нь Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх шалтаг болсон юм.
1989: Киев хотод Украины нэрт хөл бөмбөгч Олег Блохины зодог тайлах ёслол болж, Зөвлөлтийн шигшээ баг Дэлхийн шигшээ багтай тогложээ.
1997: Мэргэжлийн боксчин Майк Тайсон өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг хазан тасалж, дуулиан тарьж байлаа.
2018: Японы бейсболын манга “Докабэн” 46 жил үргэлжилсний эцэст дуусжээ.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )