Өнөөдөр 2021.06.25. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Филиппинд Мод тарих өдөр бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Статистикийн ажилтнуудын өдөр.
Өнөөдөр Америкийн дуучин Карли Саймон, Казахстан, Оросын кино найруулагч Тимур Бекмамбетов, Испанийн жүжигчин Эмма Суарес, Канадын рок хөгжимчин Майк Крюгер, Америкийн жүжигчин Линда Карделлини, Оросын шатарчин, дэлхийн аварга Владимир Крамник зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1935: Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.
1945: Кремльд Ялалтын баярын жагсаалд оролцогчдыг хүлээн авчээ.
1950: Солонгосын дайн эхэлсэн.
1957: “Нисдэг таваг” тоглоомыг зохион бүтээв.
1959: Москвад Америкийн үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчилжээ.
1971: Их Британийн Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй өгөхийг зогсоосон талаар мэдээлжээ.
1975: Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.
1991: Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.
2009: БНХАУ-д “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.
Тухайн өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )