Өнөөдөр 2021.06.24. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 16 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Венесуэлд Армийн өдөр, ОХУ-ын Чувашт Бүгд найрамдах улсын өдөр.
Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Уэллер, Их Британийн бөмбөрчин, «Fleetwood Mac» хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Мик Флитвуд, Америкийн жүжигчин Нэнси Аллен, Зөвлөлт болон Израилийн шатарчин Борис Гельфанд, Оросын дуучин Елена Перова, Аргентины хөл бөмбөгч Лионель Месси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1901: Парист 19 настай зураач Пабло Руиса Пикассогийн анхны үзэсгэлэн нээгджээ.
1930: Онгоц илрүүлэх анхны радарыг ашиглажээ.
1934: Украины нийслэл хот Харьковоос Киевт шилжив.
1945: Улаан талбайд Ялалтын баярын жагсаал болж, маршал Г.К.Жуков оролцжээ.
1951: Арилжааны “CBS” телевиз нээгдэв.
1973: Леонид Брежнев АНУ-д айлчлахдаа хүйтэн дайн дууссан гэж хэлжээ.
1990: Виктор Цойн болон «Кино» хамтлагийн сүүлчийн тоглолт Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон.
2010: Австралийн Ерөнхий сайд болон эрх баригч Лейборист намын даргаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогджээ. Тэр нь Жулиа Гиллард юм.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.
Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )