ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Өнөөдөр 2021.06.23. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Төрийн үйлчилгээний олон улсын өдөр. Эстонид өнөөдөр Ялалтын өдөр бол Никарагуа болон Польшид Аавуудын өдөр, Канадад Терроризмын хохирогчдыг дурсах үндэсний өдөр.

Өнөөдөр Австралийн жүжигчин Брайан Браун, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фрэнсис Макдорманд, жүжигчин Сельма Блэр, Оросын дуучин Валерий Меладзе, Францын хөгжимчин, хөгжмийн зохиолч Ян Тьерсен, Францын хөл бөмбөгч Зинедин Зидан, Патрик Виейра, Мексикийн дуучин Данна Паола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1956: Гамаль Абдель Насер Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1993: Олон улсын олимпын хорооны тэргүүн Хуан Антонио Самаранчийн санаачилгаар Лозаннд Олимпын музей үүсгэн байгуулагдав.

1994: АНУ-д “Форрест Гамп” дэлгэцнээ гарчээ.

1998: Дэлхийд анх удаагаа хүний ​​тархины эсийг шилжүүлэн суулгасан.

2016: Их Британийн иргэд бүх нийтийн санал хураалтаар Европын Холбооноос гарахыг сонгосон юм.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top