АН: Н.Энхбаярын илэрхийлсэн социализмыг сэргээх саналыг эсэргүүцнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Хууль эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Монгол Улсын дээд шүүхээс лавлагаа авсан. Улсын бүртгэлийн бичиг баримтын дагуу Ардчилсан нам 34 намын эхний хоёрт байгаа хэвээрээ. Намын удирдлагын нэрд өөрчлөлт ороогүй, хэвээр байгаа юм байна. Улсын бүртгэлийн 8488916 гэрчилгээ нь С.Эрдэнэ даргын нэр дээр байна.

Ардчилсан нам 2020 оны арван хоёрдугаар сарын 25-ны өдөр тамганы дардасны дугаараа өөрчилсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дүгнэлтийн дагуу дардасны дугаарыг өөрчилж, тамгаа авсан. Уг асуудлаар нэр бүхий хүмүүс шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхээс шийдвэр гарсан бол шийдвэр гүйцэтгэл хийгдэж эхлэх байсан. Өөрөөр хэлбэл, дардас хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Ардчилсан намын өнөөдөр хэрэглэж буй тамга, албан бланк, гэрчилгээ, нэр дэвшигчийг тодруулсан үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Хонгилын гар, хөл болсон шүүгчдийг хууль бус үйл ажиллагаа явуулсан асуудлаар сахилгын хороонд асуудал тавьж, зарим шүүгч нарт арга хэмжээ авахуулсан. Өнөөдрийн байдлаар аудитын дүгнэлтийг гурван намаас хүргүүлсэн байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-АН-ын шинэ удирдлагуудын байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад иргэдийн амжиргааг дээшлүүлье, хувийн өмчийг хураая гэдэг үзэл санаатай хүмүүс нэг дор очсон байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс харахад социализмыг буцаан сэргээх гэсэн үзэл санаа цухалзах болж. Үүнийг АН тууштай эсэргүүцнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж АН үнэт зүйл, зарчимтай явж ирсэн. АН бол гуравдагч хөршийг дэмждэг, хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлздэг нам. Тиймээс хүч түрснээрээ хуулийн дээр гишгэхгүй гэдгийг хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боль(172.69.45.134) 2025 оны 03 сарын 13

Зөнөг өвгөн

1  |  0
Баатар(64.119.18.185) 2025 оны 03 сарын 13

АН ард түмний төлөө хийсэн бүгдийг харлуулах хэрэггүй Сонгуульдаа идэвтэй орлцож нэг намын ноёрхолыг хязгаарлая? ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ ОЛОН НАМЫН ҮЗЭЛ САНААГ УРАЛДУУЛАЯ?

1  |  0
Зочин(192.82.78.169) 2025 оны 03 сарын 13

Чи өөрөө соц нийгэмд орох гэж Эрдэнтэй нийлж намаа 2 хувааж яваа биздээ одоо 2 намын та нөхөд ухаарч ухаан суух болоогүй байнауу

1  |  0
Иргэн (64.119.25.12) 2025 оны 03 сарын 13

Энэ Өнөрбаяр гэж нөхөр Элбэгдоржийн тэжээвэр нохой хэзээч Монгол улсын төлөө явах хүн биш .АН -аас холдуулах хэрэгтэй энэ нөхөр бас тэр Баасанхүү байна.АН -д энэ хоёр байгаа цагт хэзээч өөдлөхгүй харж л байгаарай. \n

2  |  0
Уншигч(103.57.94.223) 2025 оны 03 сарын 13

Батлагаа арлчилалын багалзуурыг боосон гараа тавиарай хө, одоо амь тавьж байх шиг байна шүү

1  |  0
Зочин(122.201.24.7) 2025 оны 03 сарын 13

Соц-зм с айх хэрэггүй.Улс орноо дэлхийн тавцанд гаргасан нийгэм.Та нар хоосон улс төр хийгээд,ардчилалын нэр бариад хэзээч дээшээ гарах хувь тавилангүй хүмүүс шүү.

2  |  1
Иргэн(103.10.23.129) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан намыг орвонгоор нь соль

3  |  0
нам бус (202.9.47.28) 2025 оны 03 сарын 13

Хайран ардчилал. Ардчилалд оролцоогүй этгээдүүдийн гарт арчигдлаа. Социализмдаа оръё доо.

2  |  1
Батбаяр(138.128.88.208) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан үнэт зүйл зарчим дээрээ нэг байх ёстой шүү. Анхнаасаа хууль зөрчиж дарга болж, тамганы хэрүүл эхлүүлсэн Туваан тэргүүтэй Цогтгэрэл нарын УИх-ын гишүүд эрх мэдлээрээ далайлган хууль зөрчихөө одоо болиоооо

3  |  0
Оюунчимэг(192.241.91.46) 2025 оны 03 сарын 13

Дээд шүүхийн шийдвэр гараагүй байхад ард түмэнд худал мэдээлэл өгч АН-ыг талцуулахаа болиоч ээ

1  |  1
АН онигоо(104.227.93.237) 2025 оны 03 сарын 13

АН-ын дарга С.Эрдэнэ. Үүнийг бүгд мэдэж байгаа

1  |  0
зочин(45.72.90.157) 2025 оны 03 сарын 13

АН эхлээд дотоодынхоо зөрчлийг дараачээ

1  |  0
зочин(45.72.47.67) 2025 оны 03 сарын 13

АН-аа аварч үлдсэн, ардчилсан сонгуульд хуулийн дагуу оролцож байгаа Эрдэнэ даргыгаа дэмжиж байна

2  |  0
Зочин(23.250.92.168) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан хууль ёснй дарга, тамга тэмдгээ л дагах ёстой. Алтанхуяг хууль зөрчиж Ерөнхийлөгчийн эрх мэдэл УИх-ын гишүүдээрээ далайлгаж хууль бусаар нэр дэвших эрхгүй ээ

1  |  0
зочин(45.57.200.147) 2025 оны 03 сарын 13

АН-ыг талцуулж хувааж юу ч биш болгосны гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонуульд Женког дэвшүүлэх байсан. Одоо гар хөл болсон Алтанхуягийг хүчээр дэвшүүлнэ гэвэл АН ардчиллаа хамгаална шүү

2  |  0
Энхбаяр(45.72.91.30) 2025 оны 03 сарын 13

Х.Баттулга та АН-ыг хуваах ажлаа яаралтай зогсооно уу

1  |  0
Батжаргал(45.72.91.20) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан хууль зөрчиж байнаа

2  |  0
зочин(45.72.90.173) 2025 оны 03 сарын 13

Алтанхуягийг эсэргүүцэж байна. Алийн болгон хууль зөрчиж, намыг хагалж байдаг юм бэ. Тэр Женкодоо биеэ үнэлж АлтанГУДАС болоорой

2  |  0
Хөөж явуул(138.128.89.105) 2025 оны 03 сарын 13

Алтанхуягаа чи одоо болио. УИХ-ын гишүүн байж хууль зөрчиж, хүчээр эрх мэдлээрээ далайлган Ан-ыг өмчилж нэр дэвших эрхгүй шүү

2  |  0
Батжаргал(144.168.159.116) 2025 оны 03 сарын 13

С.Эрдэнэ гэдэг хүн нэр дэвшсэн. Үүнийг самрууулах иргэдийг бупилуулах гээд байгаа Н.Алтанхуяг боль

3  |  0
уншигч(198.154.91.243) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан гэж хагарсан бутарсан, эргүү гарууд байх юмаа

2  |  0
Зочин(45.72.62.72) 2025 оны 03 сарын 13

Тамгатай нь биш бүртгэлтэй нь энэ намын дарга гэдгийг Жанхуугийн талынханд хэлээд өгөөч

1  |  0
Номинэрдэнэ(45.57.201.178) 2025 оны 03 сарын 13

СЕХ алтанхуягын материалыг хүлээж авах ёсгүй

1  |  0
Зочин(104.227.93.237) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ яалт ч үгүй АН-ын хууль ёсны тамга тэмдгээ барьж байгаа дээд шүүхэд бүртгэлтэй дарга нь. Эрдэнийгээ дэмжиж байна

1  |  0
зайл(23.250.93.65) 2025 оны 03 сарын 13

Хуулийн дээгүүр гишгээд байгаа нь Х.Баттулга шүү

1  |  0
Bold(103.57.95.142) 2025 оны 03 сарын 13

бусад намынгишүүдийн үзэл баримтлал бодол яах вэ. Намын чинь дотоод асуудал одоогоор чухал байна. дотоод асуудлаа хурдан цэгцэл. Бусдыг муулах сайшаах зэрэг бол хоёрдугаар асуудал . Сонгууль чинь хаяанд ирлээ. Дахиад хэлье. Өөрсдийгөө магтаад, ясаа булаалдаад, хоорондоо хэрэлдээд, цэцэрхээд бусдыг муулж байх хооронд чинь сонгууль чинь боллоо, бүртгэл нь дууслаа. Сэхээрээч, бодооч, тунгаагаач. С.Эрдэнээгээ байдаг юм уу н.алтанхуягаа байдаг юм уу эсвэл өөр хүн байдаг юм уу нэг хүнээ бүртгүүлээч.

1  |  0
ЗОЧИН(122.201.21.220) 2025 оны 03 сарын 13

ОДОО АШГҮЙ ҮЗЭЛ БОДОЛ, ҮЗЭЛ САНААГАА УРАЛДУУЛАХ НЬ.. УРЬДНЬ УУЖ ИДЭХЭЭ УРЬДАЛ БОЛГОСОН. ХОЁР НАМ ХОЁУЛАА ЯЛГААГҮЙ.ОДОО САНАСНААС МАЛ МЭНДЭВ ҮҮ ГЭВ. АРД ТҮМЭН МАЛ ШИГ ХӨӨСӨН ТУУСАН ГАЗАР РУУ НЬ ЯВЖ Л БАЙНА. ОДОО ЧИГЛЭЛ НЬ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ БОЛОЛТОЙ. АЛЬ ЧИГЛЭЛД ТУУХ ЮМ БОЛ?

2  |  0
Хүрэл(139.5.218.161) 2025 оны 03 сарын 13

Социализмаас хэрэгтэй зүйлс маш их бий л дээ. Бүгдийг нулимаж болохгүй ээ.

3  |  1
Close menu