Н.Учрал: Өглөөний нарыг үзэх мөч тохиосонд сэтгэл өндөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23


УИХ-ын гишүүн Н.Учралын бие өнгөрсөн оны сүүлээр өвдөж, гадаадад удаан хугацаанд эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Түүний биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа тул энэ долоо хоногоос албаны зарим цахим хуралд оролцож эхлээд байгаа юм.

Н.Учрал гишүүн өнөөдөр “Карантин-14” нэвтрүүлэгт онлайнаар оролцож, ард түмэнд талархал илэрхийлэн, сэтгэгдлээ хуваалцсаныг уншигч танд мөн хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Өглөөний нарыг Монгол ахан дүүс та бүхэнтэй хамтдаа үзэж, амьдрах сайхныг мэдэрч, та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж суух мөч тохиож байгаад сэтгэл өндөр байна. Миний хувьд өнгөрсөн сарууд их хүнд байсан. Хүн гэдэг амьдрахын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй юм байна. Хүн бол өвчин зовлонгоос өөр зүйлд сөхөрдөггүй юм байна гэдгийг ойлголоо. Бие биедээ хайраа түгээж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бусдад хайрыг түгээх, бусдаас хайр мэдрэхийн жаргалыг ойлгож байгаа нь хамгийн том аз жаргал юм. Тиймээс өнөөдөр дэлхий нийтэд аюулын харанга дэгдээд байгаа энэ цаг үеийг бид хамтын хүчээр даван туулна. Иргэд маань хэд хоног хөл хорио тогтоох, цагдаад шалгуулах гэх мэт жижиг сажиг зүйлд бухимддаг. Хүн амьд явах нь хамгийн том аз жаргал шүү. Эдийн засаг хямарч байна гэж бухимдаж байгаа ч ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд. 

Надаас хүмүүс “Ээж, аав, ойр дотны хүмүүстээ ямар бэлэг өгвөл тэр хүн баярлах бол” гэж асуудаг байсан. Хамгийн том бэлэг бол сэтгэл санааг нь амар тайван байлгахад оршдог юм байна. Би аав, ээж, хань, үр хүүхдийнхээ сэтгэлийг зовоож байгаадаа маш их шаналж байсан. Миний цаашдын амьдралдаа баримтлах зарчим бол хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг амар амгалан байлгаж, энх тунх, элэг бүтэн амьдрахын төлөө хичээх. Хүн амьдралд дандаа сэтгэгдэл бүтээж амьдардаг. Үнэтэй баялгийг аваад үхэж чадахгүйгээс хойш түмэн олныхоо хайр талархлыг хүлээсэн сайхан амьдралаар амьдрах ёстой. Хайраа түгээж, хайр хүндэтгэлийн сайхныг ойлгож амьдраасай гэж хүсэж байна.

Өнөөдөр та бүхэнтэй мэндчилэх энэ сайхан боломжийг олгосон эрүүл мэндийн салбарын ажилчид, Улсын II төв эмнэлгийн хамт олон болон тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан, одоо Эрүүл мэндийн сайдаар томилогдоод буй С.Энхболд, миний төлөө сэтгэл гаргасан эмч, сувилагч нартаа баярлалаа. Та бүхний миний төлөө гаргасан тэр их сэтгэлийг хариулахын тулд хичээж ажиллах болно. Миний төлөө сүүн цацлаа өргөж байсан олон сайхан ээжийн сэтгэлийг эрүүл саруул байж, эхлүүлсэн олон ажлаа дуусгаж, эх орондоо элэг бүтэн сайхан амьдрахын төлөөх үйлсээр хариулж, гал цогтой үргэлжлүүлэх болно. Та бүхэндээ маш их баярлалаа.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малчин ард(202.21.107.71) 2025 оны 03 сарын 13

Ухаан үлдээвэл болоо.тэдэнд бэлэн мөнгө алт мөнгө үлдээх хэрэггүй.түүнийг олох ухаан өвлүүл

1  |  0
Малчин ард(202.21.107.71) 2025 оны 03 сарын 13

Өргүй бол баян өвчингүй бол жаргал.богинохон энэ насанд тэгтлээ их хогшилд шунаад яанам.нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна.эх нутагут үр хойч үлдэнэ.та бид тэдэнд жудаг ёс амьдрахуйн

1  |  0
ЗОЧИН(103.57.93.125) 2025 оны 03 сарын 13

ЗАЛУУ НАСНЫ ЭРЧ ХҮЧЭЭР АЖИЛЛАЖ АМЬДАРЧ ЯВАХЫГ ЕРӨӨЕ

1  |  0
zochin(202.179.26.91) 2025 оны 03 сарын 13

bas l chudlaa gar!!! tegechdee eruul saruul gozoogooroi!!!

1  |  0
zochin(202.179.26.91) 2025 оны 03 сарын 13

bas l chudlaa gar!!! tegechdee eruul saruul gozoogooroi!!!

1  |  0
zochin(202.179.26.91) 2025 оны 03 сарын 13

bas l chudlaa gar!!! tegechdee eruul saruul gozoogooroi!!!

2  |  0
g(24.252.135.173) 2025 оны 03 сарын 13

Ymar ih ashig sonirhol ve ene sta Unuudur ugluu nariig harj baivch margaash chi yahaa medehgui Avsniihaa tagiig dotroos n harna daa Urt udaan nasalj ih hurliin gishuuneeree tetgevert garah nulziitei saihan eruuliig uud uud n hurgii

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj sain sons

1  |  0
үнэн(59.153.113.212) 2025 оны 03 сарын 13

Хамгийн их эд хөрөнгөний шуналд автчаад Монгол орныг хайргүй тонож байгаа хүмүүс нь энэ Учралын өөрийх нь МАН-хан гэдэгийг мэдэж л байгаашт. Огт бизнес хийж байгаагүй мөртлөө Төрөөс тэрбумтан болсон У.Хүрэлсүхээс авахуулаад олон луйюарчию бүгд МАН-хан байгаа

2  |  0
Dolgor(103.26.195.57) 2025 оны 03 сарын 13

Hvv mini ervvl enh baij hvn ardinhaa toloo hiij boloh bvh zviliig sanaachilj hiigeeree helsen bvhniig chin sonsood Nulimas garlaa yamar saihan zoolon setgel be uhaantai sain hvv shvv\n\n

1  |  0
irgen(103.10.21.51) 2025 оны 03 сарын 13

busad ene ter deer baidag malnuud. ym bdoroi oirhon bga shvv

1  |  0
зочин(192.82.71.184) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж хүмүүсийн нэг нэгнийгээ доошоо хийж байгааг хархаар сонин дэмий юм байгаа биз. Бүгднд нь чихийг нь татаж байгаад хэлэхсэн. Бурхан л тэгэх болтугай. Жобиссийн үг санаанд орж байна. . Эрүүл энх сайн сайхан амар амгаланг ерөөе.

1  |  0
Top