“Рио Тинто” Калифорни дахь Boron төслийн дэргэд нарны цахилгаан станц барина

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

“Рио Тинто” компани АНУ-ын Калифорни муж дахь Boron төслийн дэргэд “Хелиоген" компанийн технологиор нарны цахилгаан станц байгуулах ажлыг судлахаар тохиролцон, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаа зарлалаа. “Хелиоген" компанийн технологийг ашиглан,  нарнаас  гаргаж авсан эрчим хүчээр  Boron төслийг үйлдвэрлэлийг хангана. Ингэснээр уг төслийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулна гэж тооцжээ.

“Рио Тинто”, “Хелиоген" хоёр нарны цахилгаан станцын төслийг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төслийн нарийвчилсан төлөвлөлт, Засгийн газрын зөвшөөрлийг баталгаажуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. “Рио Тинто” цаашид бусад төслүүддээ ч “Хелиоген"-ий технологийг ашиглах боломжуудыг судлах аж.

 “Хелиоген"-ий  толь ашиглан нарны эрчим хүчийг ашиглах технологи нь хуримтлагдсан энергийг дулаан хэлбэрээр хадгалах бөгөөд шөнийн цагаар ажиллуулж, эрчим хүчний тасралтгүй хангамжийг бий болгодог. Тус компанийн технологийг олон төрлийн үйлдвэрлэлийн процесс, тэрдундаа уул уурхайд ашиглаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top