Ирэх даваа гарагаас үйл ажиллагаа явуулах САЛБАРУУД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Энэ сарын 4-ний өдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг  бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байсан.

Тэгвэл өнөөдөр /2021.01.09/ Нийслэлийн Онцгой Комисс  уг асуудлаар  хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Дараах худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг нээхээр болжээ.

Худалдаа, үйлчилгээний чиглэл, салбарын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилан шийдвэр гаргаж байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нөөс  тодорхой салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилж байсан гэлээ.

 

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Ресторан, кафе, цайны газар
  • Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
  • Хувцас захиалга засвар үйлчилгээ
  • Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
  • Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
  • Цүнх захиалга
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож түлхүүр, цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Авто засвар, дугуй засвар

Сануулахад, өнөөдөр МҮХАҮТ-аас цар тахлын үеийн хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж буйг тодотгоод хувийн хэвшлийг дэмжих шаардлагатайг   эрх баригчдад хандан мэдэгдсэн. Үүсээд буй нөхцөл байдлыг эргэн харах, 2021 оны төсвийг тодотгох, бизнесийн зээлийн хүүг 100 хувь бууруулах, хүнээ бодсон хүнлэг шийдвэрүүд гаргахыг шаардсан мэдэгдэл гаргасан юм. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Билгүүдэй(202.55.188.45) 2025 оны 03 сарын 13

Бүх оргоох юмуу яг оргоох уу

1  |  0
Zochin(103.26.193.36) 2025 оны 03 сарын 13

Uschin yasan be

1  |  0
Зочин(66.181.187.60) 2025 оны 03 сарын 13

Хоолны талаа түр хаагаад бусдыг нь нээгээчээ.

1  |  0
Иргэн(66.181.183.204) 2025 оны 03 сарын 13

МҮХАҮТ-н цахим хурал дээр зарим нь жоохон томорсон унхаатай юм бол уу жижиг ААН-г өөрийнхөө тухай ярихгүй...

1  |  0
irgen(66.181.176.97) 2025 оны 03 сарын 13

Huwtsas gutalnii delgvvrvvdee neemeer bn hoolnii gazraar yahiin be

2  |  1
Ank(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Хот хооронд зорчидог тээврийн бирж яах юм болоо

2  |  0
Zichun(91.180.203.116) 2025 оны 03 сарын 13

Restoran tsainii gazaruud neeh hereggui harin baraanii delguuree neegeech eruul ahui talaasaa bodson ch hoolniii gazaruud bol demii shdee

3  |  1
Zichun(91.180.203.116) 2025 оны 03 сарын 13

Restoran tsainii gazaruud neeh hereggui harin baraanii delguuree neegeech eruul ahui talaasaa bodson ch hoolniii gazaruud bol demii shdee

1  |  1
Зочин(202.179.25.180) 2025 оны 03 сарын 13

Хунс нээсэн юм чинь бараа нээгээч. Дулаан хувцсаа авмаар байна. Талханд очерлохоос цамцанд очерлохгуй

3  |  1
Зочин (122.201.24.173) 2025 оны 03 сарын 13

vschin ygd neehgui bga ym be

3  |  1
Иргэн(202.9.40.181) 2025 оны 03 сарын 13

Зам тээврээр хот хооронд зорчих иргэд яах юм бол оо? онлайн хичээлээс болоод харьж чадаагүй оюутанууд олон байна.

1  |  0
Зочин(122.201.31.219) 2025 оны 03 сарын 13

Зам тэвээр хот хооронд зорчих иргэд яах юм бол

3  |  1
Top