Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа билээ.
Маягтыг шинэчлэн баталснаар
- Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдэх;
- Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах боломж бүрдэх;
- Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй ба тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгөх;
- Нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломж бүрдэх ажээ.
Эх сурвалж: НХХЯ
Сэтгэгдэл ( 6 )
гэрэл тог тасрах, хакердуулах гээд эрсдэл баына. дэвтэрээ давхар хэрэглээч.
Тэтгэвэрийн зээл авахад банк дэвтэр хурааж авдагсан дэвтэргүй бол яах вэ зүгээр л өгөх үү
devtree hamt hutluud yavj bolnoshdee...
Далд луйвар хийх нь ээ?
Уг нь дэвтрээ давхар байлгасан нь дээрдээ тэгээд ч цахим хөгжил ч тийм хүсээд хошуураад байх зүйл биш л дээ
Eradeliin unelgeend UOK -n onovchgui bodlogo, tuushtai bish baidliig unelhe heregtei shte