Энэ долоо хоногт 80 мянган өрхөд угаар мэдрэгч ТАРААНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Энэ долоо хоногт гэр хорооллын 80 мянган өрхөд угаар мэдрэгч тараах юм байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ энэ сарын 10-ны дотор 220 мянган айл өрхөд угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа гэж байсан билээ.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжирсан гэх мэдээллийг   Ж.Батбаяр өгч байсан. Тэрбээр “Урд жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээллэж байгаа. Өнгөрсөн хоёр өдрүүдэд агаарын чанарын индекс бага бохирдолтой байна гэдэг үзүүлэлттэй байлаа” гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top