Тавантолгойн нүүрсний төлөөх тулалдаан

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Сүүлийн үед гадаадын уул уурхайн томоохон компаниуд Монголын нүүрсийг сонирхох нь ихэслээ. Он гарсаар Монголын Өмнөговь аймагт оршдог Нарийнсухайт, Оюутолгой болон Тавантогойн ордууд “хэвлэлийн дайн”-ы гол бай болсон.   Нарийнсухайтын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг Хятадын “Shenhua Group” компани эзэмшдэг. Одоогийн байдлаар Канадын “Ivanhoe Mines” тус ордод хайгуул хийж буй бөгөөд, цаашдаа ашиглалтын лиценз авах нь тодорхой болоод байгаа. Харин Тавантолгойн ордын асуудал хэвлэлийнхний төвд аль хэдийнээ орсон юм.
Тодруулга: Тавантолгойн нүүрсний орд Монголын өмнөд хэсэгт, хятадын хилээс 250км-ын зайтай оршдог. Тус ордын хөрс хуулах ажил маш бага зардалтай бөгөөд ил олборлолт хийх бүрэн боломжтой. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зургаан тэр бум тонны/энэ нь хятадын нийт олборлолтын гурван жилийн нөөцтэй тэнцэнэ/ нөөцтэй. Ган хайлуулах үйлдвэрийн гол түүхийэд болдог коксжих нүүрсний нөөц Тавантолгойн нийт нүүрсний 40 хувийг эзэлдэг. Энэхүү ордог ашиглах эрхийг авахын тулд Бразил “Brazil,s Cia Vale do Rio Dose”, “BHP Billiton” /зарим нэг мэдээллэр хувьцааны ихэнх хувийн австраличуудэзэмшдэг гэх/, Хятадын “Shenhua Group” компани өрсөлдөж байна. Одоогийн байдлаар/төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан/ Тавантолгойн ордыг Монголын “Energy Resources” компани эзэмшиж байна. “Таван толгойн ордын төлөөх Хятад, Канадын сөргөлдөөн хоёр шалтгаантай. Юуны өмнө хятадууд Тавантолгойн нүүрсийг хятадууд маш ихээр сонирхож байгаа. Энэхүү орд нь Хятад, Монголын хилээс 250км-ын зайд оршдог. Одоогоор ажиллаж байгаа Нарийнсухайтын нүүрсийг хүнд даацын машинуудаар Хятадын хамгийн ойрхон төмөр зөмын агуулахад тээвэрлэн авчрах боломжтой. Нарийнсухайт болон Тавантолгойн ордыг зэрэг ашигласнаар Хятадын хойд хэсгийн нүүрсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой юм” гэж Сидней хотын Нүүрс судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийншинжээчид үзэж байгаа аж. Өнөөдөр нүүрсний гачигдалд орсноор эдийн засгийн өсөлтөд саад болох болно хэмээн Хятадын удирдлага үзэж байна. Тус улсын мэдээллийн зарим сурвалжаас үзэхэд “Хятад улсад эрчим хүчийг нүүрснээс гарган авч байгаа. Түүнчлэн нүүрс олборлох нөөц харьцангуй бага, төмөр замын тээвэрлэлт хязгаардагдмал байгаагаас хангамжийн асуудал маш ээдрээтэй байна. Нүүрс бол эрчим хүчний гол эх үүсвэр, манай улсын хамгийн гол түүхий эдийн нэг учраас ардын аж ахуйд стратегид маш чухал байр суурь эзэлдэг. Манай улсын хувьд нүүрснээс шалтгаалан, ирэх хэдэн арван жилд эрчим хүчний бүтцээ өөрчлөхөд хүндрэлтэй байх болно. Тиймээс хөгжлийн эрч хүчээ сайжруулахын тулд уул уурхай нүүрсний салбарт шинэлэг арга хэмжээ авснаар үйлдвэр аж ахуйг шинэчлэн зохион байгуулах юм. Мөн нүүрсний бүтээгдэхүүний өөрийн өртгийг нэмэгдүүлснээр аж үйлдвэрүүдийг зах зээлд өрсөрдөх яадвартай болгох учиртай” гэжээ. / “Синьхуа агентлаг”.2004.08.04/ зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Нарийнсухайтын ордоос 600 мянган тонн сайн чанарын нүүрс олболосон гэж аж. Нэг зүйлийг тодоруулахад энэ орд үйл ажиллагаа явуулж буй уурхайд монголчуудыг ажилд авдаггүй, зөвхөн БНХАУ-ын иргэд л ажиллах эрхтэй аж/одоогийн байдлаар хятад улсын 500 орчим иргэн ажиллаж байгаа гэх/. Канадын “BHP Billiton”  компани ч гэсэн зүгээр гар хумхин суугаагүй нь мэдээж хэрэг. Тавантолгой болон Нарийнсухайтын ордууд Хятадын хойд нутгуудын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Харин өмнөд Хятадыг нүүрсээр хангахын тулд Австралиас импортлохоосөөр аргагүй аж. Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа тул дотоодын нөөц хүрэлцэхгүй нь мэдээж. Зөвхөн 2005 оны байдлаар тус улсын нүүрсний хэрэгцээ 2,1 тэрбум тонн байсан бол 2010 онд 2,5  тэрбум тоннд хэдийнэ хүрсэн. Дотоодын нүүрсний уурхайнууд хаагдаж, үйлдвэрлэл нь буурсаар өнгөрсөн онд дор хаяж 500 сая тонн нүүрс нэмж олборлох хэрэгцээтэй болжээ. Хөдөө аж ахуй хөгжихийн хэрээр ойрын  5-6 жилд нүүрсний асуудал хурцаар тавигдах нь мэдээж. /”Жэнминь жибао он-лайн” 2005 оны дөрөвдүгээр сар. Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн судалгааны төвийн мэдээллээс/.
Одоохондоо энэ талаар ярих арай эрт байна. Өрсөлдөгч хоёр компаниас гадна Тавантолгойгоос 100 хүрэхгүй км-ын цаана байгаа Оюутолгойн орд газрын ашигт малтмалын нөөцийг гүйцээн  судалж байгаа “Ivanhoe Mines” компани ч гэсэн сонирхож байгаа. 
Хэрвээ канадууд Тавантолгойг эзэмшвэл олборлосон нүүрсээ зах зээлд борлуулж ханшаа өсгөөд байх боломжтой болно. Энэ оны нэгдүгээр сард Канад, Хятадын компанийн төлөөлөгчид Монголын “Energy Resources”-ын төлөөлөгчидтэй уулзан хэлэлцээр хийжээ. Хэлэлцээр дууссаны дараа хэвлэлийн бага хурлын үеэр “Тавантолгой хэний мэдэлд очих вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Energy Resources”-ын төлөөлөгч дорно зүгийн дипломатчийн “нарийн” аргаар “Одоохондоо энэ талаар ярих арай эрт байна. Өрсөлдөгч хоёр компаниас гадна Тавантолгойгоос 100 хүрэхгүй км-ын цаана байгаа Оюутолгойн орд газрын ашигт малтмалын нөөцийг гүйцээн судалж байгаа “Ivanhoe Mines” компани ч гэсэн сонирхож байгаа гэж хариулсан байна. Үүнээс урван сар гаруйхан хугацааны дараабуюу гуравдугаар сарын 29-нд Өмнөговь аймагт “Уугуул” нэртэй байгалв орчноо хамгаалах хөдөлгөөн байгуулсан байна. Хөдөлгөөний зорилго нь ашигт малтмалын орд газруудыг хайр гамгүй ашиглан, Монголын байгаль орчинд хүйтэн цэвдэг хандаж байгаа гадаадынхантай тэмцэх аж. Хоёр долоо хоногийн дараа гэхэд “Уугуул” хөдөлгөөнийхөн сурвалжлагчид, дэвшилтэт үзэлтэй хүмүүсийг цуглуулан ашигт малтмалын орд газруудад эрээ цээргүй авирлаж байгаа гадаадынхныг зэмлэн буруушааж, эх орныхоо жинхэнэ эзэн байхыг монголчуудад уриалав.  Хэн нэг нь буруу ойлгож магадгүй гэж бодсонуу, тус хөдөлгөөний тэргүүн “бид гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж байгаа юм биш шүү. Монголын баялгийг авахдааманай газар шороо нутгийг зөв зохистой ашиглахыг л хүссэн юм” гэсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын дунд сайн муу хоёул бий. Гэтэл муу хөрөнгө оруулагч хэн гэгч, ямар үндэстэн болох нь тодорлоо. Нарийнсухайтын чулуун нүүрсний орд байдаг нутгийн иргэн Д.дэжид “нэг өдөрт хүн даацын 80-100” автомашин нүүрс тээвэрлэдэг. Өглөөнөөс үдэш болтол шороо тоос босдог. Энэ бүхнээс болж сум тэрчигээрээ харанхуй болж, гэрийн бүрээс хүртэл пад хар болсон.  Замыг ус цацаж чийгшүүлэх болон агаарын бохирдлыг зохицуулах талаар Хятадууд ямар ч арга хэмжээ авдаггүй. Говийн хөрс маш эмзэг шүү дээ. Том оврын машинууд байнга сүлжилдэн бэлчээрт нөлөөлснөөр байгалийн тэнцвэрт байдал алдагдсан. Ийм аварга том машинуудаар яваад байвал хөрс мань яах билээ. Говийн байгалийн тэнцвэр маш амархан алдагдаж байна. Иймэрхүү байдлаар үргэлжлээд байвал говийнхон амьдрах газаргүй болж бүх малаа алдаж гүйцээд ард иргэд нь ч гэсэн өвчин зовлонтой болж гүйцэх нь байна гэжээ”.
Хэвлэлийн бага хурал/хоёрхон долоо хоногийн дотор зурагт хуудсууд болон бичлэгтэй хуурцаг болон CD тараасан байна/. УИХ-ын хаврын чуулганы нээлттэй давхацсан нь санамсаргүй тохиолдол биш  бололтой. Мөн л “санамсаргүй тохиолдлоор” хэдхэн хоногийн дараа дараа Улаанбаатар “Гримпис”болон Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн төлөөлөгчид ирмэгцээ л “Хятадын нүүрс олборлогч компаниуд балмад үйлдлээс говийн онгон байгалийг хамгаалахаар ирсэн” хэмээн мэдэгджээ. Өөрөө хэлбэл пиар хийх сонгодог зарчмаар ажилласан байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top