Торгоны зам I ОХУ-ын "ГАЗ Рейд спорт" баг монголчуудад автомашинаа танилцууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 22

Олон Улсын "Торгоны зам-2025" авто ралли уралдааны оролцогчид Улаанбаатар хотноо түр амсхийсэн ба энэ үеэр ОХУ-ын "ГАЗ Рейд спорт" багийнхан өөрсдийн автомашинуудаа монголчуудад танилцууллаа. 

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан болон төр засгийн бусад төлөөлөгчид "Торгоны зам-2025"  уралдааны зогсоолоор зочиллоо.

"Торгоны зам-2025" нь дэлхийн мотоспортын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг бөгөөд энэ жилийн маршрут нь Монголын эцэс төгсгөлгүй тал нутгаас эхлэн Говийн элсэн цөл, Алтайн сүрлэг нуруу зэрэг олон сонин газраар дамжин аялах боломжийг олгох юм. Тэмцээн нь долоодугаар сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа авсан ба өдгөө спорт автомашинуудын цуваа Монголд ирээд байна.
 


Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан долоодугаар сарын 16-ны өдөр "Торгоны зам-2025" ралли тэмцээний зогсоолоор зочилж, багийнхантай уулзаж, тээврийн хэрэгслүүдтэй нь танилцлаа.

"ГАЗ Рейд спорт" багийнхан Монгол Улсын төр засгийн өндөр төлөөлөгчдөд ралли тэмцээний бартаат замыг амжилттай даван туулж буй Оросын техник хэрэгслийг танилцуулав. Үүнд тэмцээнд оролцож буй "Газель NN" болон "Садко NEXT" спорт автомашинуудаас гадна тэднийг дагалдан яваа туслах тээврийн хэрэгслүүд болох "Соболь NN 4x4" хэвлэлийнхэнд зориулагдсан тусгай автомашин, "Газель NEXT" микроавтобус болон бусад тээврийн хэрэгслүүд багтана. Эдгээр нь Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой тээврийн хэрэгслүүд юм. Тодруулбал, туулах чадвар сайттай, найдвартай, хатуу ширүүн өвлийн улиралд ашиглахад тохиромжтой.

Сануулахад, 2025 оны зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын оршин суугчдад зориулан энэхүү техник хэрэгслийг танилцуулах үзэсгэлэнг Оросын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид болох Горькийн автомашины үйлдвэр болон "Урал" автомашины үйлдвэр зохион байгуулсан билээ.

Түүнчлэн үзэсгэлэнгийн зочин гийчдэд тусгайлан зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдсан.

Горькийн автомашины үйлдвэрийн төлөөлөгч Денис Цветов танилцуулгын үеэр "Бид эдийн засгийн үр ашгийг орчин үеийн техникийн шийдэлтэй хослуулсан эдэлгээ сайтай техник хэрэгслүүдийг монголчууддаа танилцуулж байна. Горькийн автомашины үйлдвэр нь ОХУ-д тэргүүлэгч бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн олон улсад нийлүүлдэг. Бидний туршлага Монголд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай автомашинууд жижиг болон дунд бизнес эрхлэгчид болон хотын аж ахуйн асуудлуудыг шийдвэрлэхэд найдвартай туслагч болно" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 24

Орос машин найдвартай хар хужаагийн хуванцар хаягдал биш шvv дээ

0  |  0
Зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 24

Орос машин найдвартай хар хужаагийн хуванцар хаягдал биш шvv дээ

0  |  0
Зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 24

Орос машин найдвартай хар хужаагийн хуванцар хаягдал биш шvv дээ

0  |  0
Зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 24

Орос машин найдвартай хар хужаагийн хуванцар хаягдал биш шvv дээ

0  |  0
Зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 24

Орос машин найдвартай хар хужаагийн хуванцар хаягдал биш шvv дээ

0  |  0
Зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 24

Орос машин найдвартай хар хужаагийн хуванцар хаягдал биш шvv дээ

0  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 23

Энэ Амарсайхан чинь манай ЗГ дахь Оросын төлөөний хүн юм биш үү

0  |  1
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 07 сарын 23

Оросын дуулгавартай нохой амарсөйхан...

0  |  1
Close menu