Ёкозүна Хакүхогийн Миягино дэвжээний жижигхэн биетэй ч уран, зоригтой барилдаантай Энхо Исэгахама дэвжээнд шилжин очсон сүмочдын нэг. Тэрбээр Нагоя башёгийн 9 дэх өдөр дохёд гарсангүй.
Макүшитагийн 16 дээр эрэмбэлэгдэн, 2 даваа, 1 унаатайгаар дөрөв дэх өрсөлдөгчтэйгээ тулахдаа дохёгоос эвгүй унаснаар шилбэний нарийн яс хугарсан гэнэ.
Хэдийгээр 2 даваа, 2 унаатай болсныхоо дараагаар ордны хонгилд сэтгүүлчид “Би зүгээр ээ” гээд аажуухан алхаж одсон ч гэлээ нарийн шинжилгээгээр яс хугарсан нь тодорхой болсон тул цаашид үргэлжлүүлэн барилдахааргүй болжээ. Тэрбээр дэвжээнийхээ бэлтгэл дээр өчигдөр суга таягтай очсон байна.
30 настай, 169 сантиметр өндөр, 100 кг жинтэй Энхо гэмтлийн улмаас бүтэн жил барилдаж чадаагүй учир Жюүрёогоос Жонокүчи зиндаа хүртэл унасан. Эдгэснээсээ хойш таван башё дараалан 6 даваа, 1 ялагдалтайгаар сайн барилдаж, Макүшитад дэвшсэн ч сүүлчийн башёдоо 3 давж, 4 унаснаар Макүшитагаас 10-аас 16 руу буугаад байлаа.
Тамирчны нас ч залуудаа тооцогдохооргүй Энхо эргээд Макүүчи зиндаанд гарахаар тэмүүлнэ гэдгээ хүнд гэмтэлтэй үедээ хэлж байсан. Хэлсэндээ хүрэхээр зүтгэсэн ч ийнхүү дахин гэмтэж, эргээд эрэмбэ дахин доошлох нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ сэтгүүлч гээч нөхөд мөнгө л олж байвал юу хамаагүй нийтлэх, ямар ч мэдрэмжгүй, одоо энэ сумог, тэр тусмаа хэн ч мэдэхгүй нэг сумочын гэмтэл энэ тэр одоо хэнд сонин байх вэ дээ
Mongol segtuulchee ajilgui argaa barj bna ene sumo Mongolchuudad ymar hamaa bna Mongol segtuulched ee eh ornii medee tavbal yasan bol archaagui Mongol segtuulched ee
Сумог одоо больмоор, одоо энийг үздэг, сонирхдог хүн гэж байгаа юм уу