Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн 10 дахь өдрийн сүүлийн барилдаанд шинэ ёкозүна Ооносато биш харин Төмөр хүн хочит 40 настай Тамаваши Б.Мөнх-Оргил давлаа.
Тодруулбал, 40 нас 8 сар 6 хоногтойдоо ёкозүнаг ялсан амжилтаараа түүхэнд бичигдлээ. Ёкозүнаг дэвжээний захад зүүн талдаа бусгаад унагасныхаа дараа хэлээ гаргаж, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Мэргэжлийн сүмогийн өнөө цагийн хамгийн ахмад бөх ийнхүү цоо шинэхэн ёкозүнаг ялж, найм дахь “Алтан од”-оо авлаа.
“Эргэн тойрноо хартал бүгд л “Ооносато” гэсэн бичигтэй алчуур барьчихсан болохоор үзүүлээд өгье гэж бодсон. Тэгээд анхаарлаа төвлөрүүлсэн. Ямар ч байсан мавашины барьц алдаж болохгүй байлаа. Ялсан гэдэгтээ итгэхэд хэцүү ч шидэж буй олбогуудыг хараад итгэсэн” хэмээн Тамаваши өгүүлжээ. Ёкозүнаг ялаад бооцооны 34 дугтуйтай мөнгө авснаа туслахууддаа бэлэглэхдээ “Бид нэг баг” гэж хэлээд явж оджээ.
Тайлбарлагч Майноуми ёкозүна Ооносатогийн алдааг хэлэхдээ хэт яарчихлаа гэсэн байна. “Илүү гэдгээ мэдэж байгаа юм чинь яарах хэрэг байгаагүй. Тайван байж, хэт яаралгүй дайрах ёстой байлаа” гэж Майноуми өгүүлжээ.
Ийнхүү ёкозүна Ооносато гурав дахиа уналаа. Башёг Ичиямамото 9 даваатайгаар тэргүүлж, яваа бол ард нь Тамаваши Б.Мөнх-Оргил, Киришима Б.Лхагвасүрэн нарын зэрэг зургаан бөх нэхэж явна.
Сэтгэгдэл ( 19 )
Mundag baina shuu. Baharhaj bnaa. Sain saihniig husie. Uneheer mundag
Амжилт амжилт
Бахархаж байна
Бахархаж байна
Бөхийн удамтай монгол зориг байвал хэнийг ч ялна шүү?
Дөч хүрсэн эр\nДөр дарсан ат гэдэг шиг ухаан хүч жигдэрсэн ид сайхан насандаа яваа Монгол эр хүн ямар хүчтэй чадалтай ухаантай байдгийг маш сайхан харууллаа. Энэ сайхан Монгол хүүд их баярлалаа.
Дамбийгаас 3 ах хүн шүү дээ
Сайхан монгол эр хүн гэж түүнийг хэлнэ. Асашёору Дагвадоржоос илүү домог болно доо Японд
Сайхан монгол эр хүн гэж түүнийг хэлнэ. Асашёору Дагвадоржоос илүү домог болно доо Японд
Б.Мөнх-Оргил чамайг барилдах тоолонд ”Ялаарай”гэж Ногоон Дарь эх”-ийн маанийг дандаа уншдаг юм\n Монгол эр хүн ийм л байх ёстой доо.Баяр хүргэж байна.
Аргагүй л ясны сайн бөх юм аа,уг нь хав барилдаан эхнээсээ сурчихсан бол 20 түрүүлэх бөх шүү ,гэхдээ яах вэ хүчтэй юм даа
ер нь монгол эр хүний шинжийг хадгалсан хүн шүү дээ..
Damбийжаа сэтгэл дундуур бна
40 hvrsen er dorvoo darsan at gej. Mongol hvn heidegger dee
Монгол эр хүн ийм бдаг юмдаа
Сайн амжилт
Сайн амжилт
Гайхамшиг. Ёстой ”төмөр хүн” нэрэндээ таарсан хүн. .Баяр хүргье. Түрүү бөхөөр тодроход гайхаг зүйлгүй
MUNDAG BNA AMJILT TURUULEEREI DUU