Шакил О`Нил: Их мөнгө хүсээд байвал цагаригаа доошлуул!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

 

WNBA-гийн тоглогчид үзэгчдийн тоо, тасалбарын борлуулалт нэмэгдсэн хэрнээ тамирчдын цалин өсөхгүй байгаа явдлыг эсэргүүцсэн тухай өчигдөр www.zindaa.mn мэдээлсэн.

Тэгвэл Кэйтлин Кларк болон бусад эмэгтэй сагсанбөмбөгчдийн энэ тэмцлийн талаар Шакил О`Нил байр сууриа илэрхийлжээ.

“Эйжа Уилсон жилдээ ердөө 200 мянган ам.долларын цалин авдаг хэрэг үү? Лигийн хошой аварга, гурван удаагийн MVP тамирчин шүү дээ. Ямар гутамшигтай юм бэ. 10 сая ам.долларын цалин авч байх ёстой хүн дээ.

Кэйтлин Кларк хэд гэсэн бэ? 75000  гэсэн үү? Мэдээ ч үгүй юм байна” гэснээ Шак нүдний шилээ ширээн дээр шидэх шахам тавьжээ.

“Нэгэнтээ ийм байгаа бол одоо цагаригийг доошлуул. Хангалттай. Илүү их мөнгө хүсээд байгаа биз дээ? Кэйтлин хурууныхаа үзүүрээр тохож байг. Энжел Рис лэйапынхаа оронд кистээ эргүүлээд тохож байг” хэмээн Шак өгүүлсэн байна.

Энэ дашрамд сонирхуулахад, WNBA-гийн Бүх Оддын тоглолтод гэмтлийн улмаас Кэйтлин Кларк тоглоогүй нь шууд үзэх үзэгчдийн тоонд маш их нөлөөлж, 1.1 саяар буурсан гэх судалгаа гарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu