Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, нохой, муур устгал зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов.
Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо.
Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Ургах наран хорооллын хогийн цэг, автобусны буудал, орчны тохижилтгүй байдлыг нэг ирж үзээсэй билээ.
Daxin tuluvlultud oruulax xoroolloo xurdan oruulaach. Chanartai sain materialaar barix xeregtei shuu. Zurag tusliig ni ch sain gargax xeregtei. Xud19
ИХ БАЯРЛАЛАА. МАНЙА 1-р 40 МЯНГАТ. ОРОСЫН ЭЛЧИНГИЙН БАРУУН ТАЛД БАЙРЛАДАГ. ХОТЫН УУГУУЛ 2АРКТАЙ БАЙШИН ГЭЖ САЙН МЭДНЭ. СОЁЛЫН ӨВ ГЭЖ ҮЛДЭЭЖ БАЙГАА. БАЙШИНГИЙН ГАДААД ҮЗЭМЖИЙГ НЬ ЗАСЧ БАЙНА.ЗАРИМ НЭГЭН САНАЛ ХЭЛЭХЭД МАНАЙ БАЙР ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙНААС ГАДНА ХӨӨРХӨН ЦЭЦЭРЛЭГТЭЙ. ҮҮИЙГ ЯВУУХУЛАНГИЙН ЦЭЦЭРЛЭГ ШИГ БИШ ЮМАА ГЭХЭД АЯТАЙХАН ТОХИЖУУЛВАЛ САЙН БАЙНА. ХАШААГИЙГ НЬ ШИНЭЧЛЭЭД ӨГВӨЛ. ХАШАА НЬ НЭГ ЯАЖИЙСАН МОД НЬ САЙН УРГАДАГ БОЛОВЧ ЯМАР Ч АРДЧИЛГАА БАЙХГҮЙ.ЭЗЭНГҮЙ АЙЛ ШИГ СӨХ НИЙТИЙН ӨМЧ ГЭЭД ТООХГҮЙ ХОТ БАС ТООХГҮЙ. БАЙРНЫ ДОТОРХИ МАШИНЫ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ АВАХ ЮМГҮЙ. ЦУЛ НҮХ ГЭТЭЛ С
Хуучны барилгын гадна фасад хийж байгааг сайшааж байна. Гэхдээ маш чанаргүй хийх юм. Ялангуяа 3,4,10- р хорооллын барилгуудын гадна фасад хийхдээ маш муухай өнгө сонгох юм. Хир татсан цайвар /дотуур хувцасны өнгө гэдэг дээ/ шаргал, ногоон ч биш, хөх ч биш хаана ч байхгүй хачин хөх цэнхэр өнгө сонгохоо болиоч гэмээр байх юм. Шавардлага нь алаг цоог. Харин 11-р хорооллын барилгын фасад хаа очиж гайгүй цэвэрхэн чанартай харагдах юм. Энэ мэтчилэн сайн чанартай фасад хийж байгаа компани, хувь хүнээр хийлгэмээр байна.