Хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэх чиглэл өгчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Туул, Сэлбэ, Дунд гол, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг төвийн зургаан дүүргийн удирдлагад үүрэг болголоо. Налайх, Багануур, Багахангай дүүрэг төв магистрал замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэнэ. Нийслэл, есөн дүүргийн хэмжээнд гол ай сав, байгаль орчиндоо хог хаягдал хаяхгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил, контент зэргийг бэлтгэж, түгээнэ. Голын ай сав дагуу шороо асгадаг байдалд хяналтыг сайжруулж, гол руу бохирдол урсгаж экологийн доройтолд оруулах нөхцөл байдал үүсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулийн хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн энэ жил ойн бүсэд хуурайшилт их байгааг анхаарч, ойн бүсийн цэвэрлэгээг зохион байгуулах, ялангуяа ойн бүсэд гал түймрийн шалтгаан болдог төрөл бүрийн шил, тамхины иш, хийн түлшний лааз зэргийг цэвэрлэхийг онцоллоо.

Мөн Улаанбаатар хотын ойр орчимд карьер ухсан газруудад хамтарсан шалгалт явуулж, нөхөн сэргээлт хийж байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.116) 2025 оны 07 сарын 23

Ажил хийдэггүй дүүргүүдийн засаг дарга нараа халаач. Бүр юу ч хийхгүй шүү хог новшиндоо дарагдаж хөглөрсөн газруудаа ч анхаарч тохижуулахгүй юм.

0  |  0
Зочин(103.212.117.33) 2025 оны 07 сарын 23

Үүрэг өгөөд дуусах биш яг хийсэн үү хэзээ дуусах чанар гээд бүгдийг шалга гүйцэтгэгч компаниуд нь татвар төлөгчдийн мөнгөөр тоглож дууслаа

1  |  0
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 23

Үүрэг өгөх нэг хэрэг, хяналт тавьж гүйцэтгэлийг нь хангуулж чадахгүй бол үүрэг өглөө энэ тэр гэж шоудах хэрэггүй, угаас манай дарга нар аль ч шатандаа хуралдаж, үүрэг даалгавар өгөхдөө сайн, харин хэрэгжилтийг нь хангуулах тал дээрээ бол онц муу гэхэд болно доо

1  |  0
Close menu