Улаанбаатарт голомтдоо 3-4 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд өчигдөр болсон газар хөдлөлтийн мэдээлийг ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн-гээс өнөөдөр танилцууллаа.

Мэдээлэлд "2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 35 минут 27 секундэд (Улаанбаатарын цагаар) Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) магнитуд Мl 2.8-тай газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV баллын (Зураг.1), Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийг мэдэрсэн иргэд хүнд машин мөргөх шиг нүргэлсэн дуу гарсан, дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан, чичирхийлэл мэдэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
 

Зураг 1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu