Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Загджавын Мэндсайханы хул соёолон тэргүүн магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн бор, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Алдарч уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор тус тус хурдалж наадамчин олныг баясгалаа.

Сэтгэгдэл ( 0 )