Саяхан л гялалзаж, аз жаргалд умбаж явсан Рута Кардосо нөхрөө алдсанаас хойш сошиал хаягтаа пост оруулаагүй байсан бол уржигдар хуримынхаа зарим зургуудаас дэлгэн тавьжээ.
Түүний нөхөр Португалын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн тоглогч агсан Диого Жота дүү Андре Силвагийнхаа хамт улирлын өмнөх бэлтгэлдээ очихоор Испанийн замд явж байгаад осолд орж, нас барсан эмгэнэлтэй явдал болсон билээ.
Энэ хар өдрөөс ердөө 11 хоногийн өмнө Диого Жота, Рута Кардосо нар олон жилийн турш мөрөөдсөн хуримаа Португалын Портод хийсэн юм. 13 настай танилцаж, гурван ч хүүхдийн эцэг эх болсон тэдний том хүү Динис 4 настай, дунд хүү Дуартэ 2 настай бол бага охин Мафальда дөнгөж 8 сартай.
Хуримаа хийснээс хойш яг сарын хугацаа өнгөрч буй тул Рута Кардосо тэр аз жаргалт мөчийнхөө зургуудаас хуваалцахаар шийдсэн бололтой. Диого Жота гоёмсог хослолтой, харин Рута цагаан өнгийн тансаг даашинз өмсөн хоёулаа бүжиглэж буй зургуудаа дэлгэсэн байна.
“Үхэл салгахаас өмнөх бидний амьдрал. Үүрд чамтайгаа шүү, чиний цагаан бүсгүй” хэмээн Рута Кардосо бичжээ.
Английн “Ливерпүүл” 28 насандаа зуурдаар нас барсан хөлбөмбөгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, 20 дугаараа өөр хэнд ч өгөлгүй, дархалж буйгаа мэдэгдсэн. “Бид үргэлж сэтгэл зүрхэндээ түүнийг тээж явах болно. Хаашаа ч явлаа бидний сэтгэлд хамт байх болно. Өмсгөлийн дугаарыг дархлах нь бидний энэ мөчид хийж чадах байсан ганц зүйл” гэж “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Арне Слот мэдэгдсэн юм.
Английн “Вулвэрхэмптон” клуб Диого Жотаг клубынхээ алдрын танхимд мөнхөлж буйгаа мөн мэдэгдсэн. Хөлбөмбөгч “Вулвэрхэмптон”-оос 2020 оны зун 41 сая паундаар “Ливерпүүл”-д очиж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Удахгүй өөр хүн олдоно.