Өгвөл өгсөн шиг өгнө өө

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

Жилдээ ганц удаа наадмаар “амь ордог” Цэнгэлдэх хүрээлэн хүний хөл хөдөлгөөнд бялхаж байлаа. Хаврын дунд сард морь уралдаж, бөх барилдахгүй нь ойлгомжтой. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлагаар 250 сая төгрөг орон нутгийн төсөвт суулгаж, 190 айлыг орох орон гэртэй болгож буй нь энэ юм. Бүтэн жилийн турш баг, сумын түвшинд гэр олгох иргэдийг судалсны дүнд 190 хүнийг сонгосон байна. Эдгээр хүмүүсээс гадна цаана нь гэр авах аз дутсан олон хүн үлджээ. Хотын утааг дээрх тоогоор нэмж, олон айлд гэр өглөө гэж Д.Дамба-Очирыг буруутгах хүмүүс байгаа ч орон сууцны хороолол барьчихаж чадахгүйгээс зарим нэгнийг нь ийнхүү орон гэртэй болгож буй нь буруу ч биш болов уу. Нэг гэрийн өртөг 1.2 сая төгрөгт босож, давхар бүрээстэй, шалтай гэрийг иргэдэд хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын орлогч П.Пүрэвлхагва “Иргэддээ өгвөл өгсөн шиг өгнө өө. Иж бүрэн гэр шүү” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu