Шри Ланкад болсон Дитва далайн хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 334-д хүрчээ. Байгалийн гамшигт 854 мянга орчин хүн өртсөнөөс 124 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Индонез улсын Суматра аралд үер болсны улмаас 417 хүн амиа алджээ. Тус улсын Үндэсний онцгой байдлын агентлагийн мэдээлснээр, 10 орчим хоног тус бүс нутагт үргэлжилж буй аадар борооны улмаас үер, хөрсний нуралт үүсээд байна. Үерийн усанд барилга байшин, зам, дэд бүтэц автаж, эвдэрсний улмаас аврагчид гамшгийн бүсэд очиход хүндрэлтэй байна.


Сэтгэгдэл ( 0 )