Монголын үндэсний паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2025 оны отгон хурлаар үйл ажиллагааныхаа болон Дубай 2025 Азийн залуучуудын пара наадмын тайлан, оны шилдэгүүдээ шалгаруулж дүгнэжээ.
Монголын үндэсний паралимпын хорооны гишүүн пара спортын холбоодын баг тамирчид 2025 онд нийт 31 медалийг Тив, дэлхий, дэлхийн цом, тивийн наадмаас хүртсэн байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон оролцон шилдэгүүдэд шагналыг гардуулснаас гадна ирэх жил пара тамирчдад зориулан спорт байгууламж барих ажлыг эхлүүлнэ хэмээн баярт мэдээг дуулгажээ.
ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН
Г.ГАН-ЭРДЭНЭ
ПАРА Хөнгөн атлетик

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН
Д.ЖИГМЭД
ПАРА Пауэрлифтинг

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН
Л.ТУРУУНАА
ПАРА Жүдо бөх

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН
Д.ГАНБАТ
ПАРА Жүдо бөх

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН
Э.СОДНОМПИЛЖЭЭ
Пapa Пауэрлифтинг

ШИЛДЭГ БАГ
ПАРА БАЙТ ХАРВАА

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ
Д.БАТТУЛГА
ПАРА Пауэрлифтинг

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ
Б.ЗОЛБОО
ПАРА БАЙТ ХАРВАА

ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНЫ ШАГНАЛ
н.Оргодол


Сэтгэгдэл ( 0 )